Зөв хоолны клуб
Хүн амд эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх ажлыг сайжруулах, хувь хүн, хамт олон байгууллага, үндэсний түвшинд хүнсний зохистой хэрэглээ, нийтийн биеийн тамирыг дэмжсэн тогтвортой үйл ажиллагаа явуулах орчинг бүрдүүлэх замаар хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги” –г боловсруулж ЭМЯ, ХХААҮЯ –ны сайдын хамтарсан тушаалаар баталсан билээ. Ямархуу хоол хүнс хэрэглэж байсныг тань эрүүл мэнд чинь тольдон харуулдаг. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэнд иддэг зүйлээс нь их шалтгаалдаг. Эрүүл зөв хооллолт эрүүл явахын үндэс гэж хүн бүр тэддэг. Хоол , түүний чанараас хүний өвчлөлийн 70% нь шалтгаалдаг. Өглөө босохоосоо эхлэн зөв хооллох, хоолныхоо чанарт анхаарах, тэнцвэртэй зөв хоолыг олж иддэг байх нь хувь хүний бас нэг соёл болсон билээ. Иймээс “Golden gym” фитнесс клуб дэргэдээ үйлчлүүлэгч нартаа хөдөлгөөнөөс гадна зөв зохистой хооллох тал дээр байнга анхаарч тэдэндээ зориулан “Зөв хооллох” клубыг ажиллуулж зөвлөгөө өгч байгаа билээ.